Сургалтын арга зүй

Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс нь 2017 оноос хойш нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын сургалтын хэрэгцээ шаардлагад үндэслэн нийт 30 сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсруулан, ажлын байрны ур чадвар, ажлын байрны цахим хэрэглээ, зөөлөн ур чадвар, ахисан түвшний ур чадвар хөгжүүлэх чиглэлээр танхимын болон онлайн сургалтыг зохион байгуулж байна.

Манай төв нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ олон улсад ашиглагддаг, үр дүнтэй сургалтын зарчим болох 70:20:10 зарчмыг баримталж байна.

70

Суралцангаа хэрэгжүүлэх, дадлага туршлага

20

Ажлын байран дээр болон харилцан суралцах

10

Танхимын болон цахим сургалт

Сургалтын хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд дээрх зарчмын дагуу суралцагчдад онолын мэдлэг олгоод зогсохгүй түүнийг бататгах харилцан суралцах арга зүйг нэвтрүүлэх, сургалтаас олж авсан мэдлэгийг ажлын байран дээр хэрэгжүүлэхэд дэмжих зэрэгт анхааран ажиллаж байна.

Харилцан суралцах арга зүйн зорилго

Харилцан суралцах арга зүй нь практик үр дүнд суурилсан, ижил түвшний байгууллага, албан хаагчид хоорондоо харилцан бие биеэсээ суралцаж, сайн туршлагыг солилцох замаар өөрсдийн чадавхыг бэхжүүлж, тасралтгүй сайжрах, хөгжих арга барил юм.

  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх;
  • Сайн туршлагыг дэлгэрүүлэх;
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын харилцааг хөгжүүлэх платформыг бий болгох;
  • Сайн туршлагыг дэлгэрүүлэх замаар салбарын болон үндэсний хэмжээний бодлогод нөлөө үзүүлэх юм.

Хөтөлбөр & Сургалт

Ангилал:
Бүгд
  • Бүгд
  • Танхим
  • Онлайн
  • Видео
Дотоод шилжих хөдөлгөөнийг ойлгож удирдахад төрийн үйлчилгээ чухал болох нь
Танхим 
Invalid Date|
Хугацаа16 Цаг

Дотоод шилжих хөдөлгөөнийг ойлгож удирдахад төрийн үйлчилгээ чухал болох нь

НХНХТ-ийн сургагч багш бэлтгэх сургалт
Танхим 
Invalid Date|
Хугацаа24 Цаг

НХНХТ-ийн сургагч багш бэлтгэх сургалт

Ашиглалтын хугацааны зардал
Танхим ба Онлайн 
Invalid Date|
Хугацаа7 Цаг

Ашиглалтын хугацааны зардал

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага
Танхим ба Онлайн 
-|
Хугацаа7 Цаг

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага

Төслийн удирдлагын үндэс
Танхим 
-|
Хугацаа2 Цаг

Төслийн удирдлагын үндэс

Бизнес процессийн дахин загварчлал
Танхим 
-|
Хугацаа24 Цаг

Бизнес процессийн дахин загварчлал

Судалгааны арга зүй
Танхим 
-|
Хугацаа24 Цаг

Судалгааны арга зүй

Төрийн албан хаагчийн ёс зүй гадаад дүр төрх
Танхим 
-|
Хугацаа2 Цаг

Төрийн албан хаагчийн ёс зүй гадаад дүр төрх

Зөрчлийг удирдахуй
Онлайн 
-|
Хугацаа4 Цаг

Зөрчлийг удирдахуй