Hero image

ЧАДВАРЛАГ ажилтан

хотын ИРЭЭДҮЙ

Байгууллагын танилцуулга

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагын санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 онд “Нийслэлийн сургалт, судалгааны төв” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, чирэгдэлүй төрийн үйлчилгээг бий болгохын тулд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхийг нэгдсэн цогц бодлогоор байнга давтамжтай дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлж ирсэн. 

Төрийн албан хаагчдыг чадавхжуулах нь нийслэлийн төдийгүй улсын хэмжээний хөтөлбөр, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан чухал зорилтуудын нэг юм. Үүнийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод "Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, чиг үүргийн онцлогт тохирсон үе шаттай, тасралтгүй сургалтын тогтолцоог төлөвшүүлнэ", Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, төрийн албан хаагчийн сургалтын байгууллагын материаллаг орчныг сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын орчин, дэд бүтэц бий болгоно" хэмээн тусгаснаас харж болно. 

Манай төв нь 2020 оноос Чанарын Менежментийн тогтолцооны ISO9001:2015, Боловсролын Менежментийн тогтолцооны ISO21001:2018 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, тасралтгүй сайжруулснаар 2022 онд ХБНГУ-ын хөндлөнгийн хараат бус DAkkS-ийн итгэмжлэлтэй UniCert олон улсын баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээ авсан нь Монгол Улсын төдийгүй олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, байнга тасралтгүй сайжрах, тогтвортой байдлаа хангах том алхам болсон юм. 

Манай хамт олон төрийн албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадамжийн тогтолцоонд суурилсан сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсруулан, сайжруулж, чанартай сургалтын үйлчилгээ үзүүлж, нийгмийн шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний соёл, стандартыг бий болгохыг зорин ажиллаж байна. 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Сургалт, арга хэмжээ зохион байгуулах

  Албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, харилцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.

  Ажлын байрны ур чадвар, Ажлын байрны цахим хэрэглээ, Зөөлөн ур чадвар, Ахисан түвшний ур чадвар олгох үндсэн дөрвөн чиглэлээр төлөвлөгөөт болон захиалгат сургалт зохион байгуулахаас гадна мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн бие даан судлах E-Learning сургалтыг санал болгож байна.

  Төлөвлөгөөт сургалтын хуваарийг боловсруулахдаа жил бүрийн 11 дүгээр сард нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдаас авдаг “Сургалтын судалгаа”-ны үр дүнд суурилан, тэдний хэрэгцээнд тулгуурладаг. Харин захиалгат сургалтын хуваарийг хамт олон, албан байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу төлөвлөн зохион байгуулдаг.

  Албан хаагчдын харилцаа хандлага, идэвх санаачилгыг сайжруулах зорилгоор Уулын алхалт, Мэтгэлцээний тэмцээн зохион байгуулахаас гадна Менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулах

  Төрийн албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай агуулга боловсруулна.

   Цаг үеийн нөхцөл байдал, технологийн дэвшил, нийгэм эдийн засгийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан төрийн албан хаагчид шинэ ур чадвар эзэмших, тасралтгүй суралцах, шинэ мэдлэг, мэдээллээр хангагдах хэрэгцээ шаардлага байнга үүсдэг. Үүнтэй зэрэгцэн төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг тул Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвөөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын сургалтын хэрэгцээний үнэлгээг хоёр жил тутамд үнэлэн, үнэлгээний үр дүнд тулгуурлан сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсруулдаг. Агуулга боловсруулах олон улсын тэргүүн туршлагыг судлан шинжилж, аргачлалыг тодорхойлдог учир төрийн албан хаагчдын хэрэгцээнд бүрэн нийцсэн чанартай сургалтыг хүргэж чаддаг бөгөөд 2015 оноос хойш нийт 34 агуулга боловсруулаад байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх

   Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байсан ажлын туршлага, мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан дараах зөвлөх үйлчилгээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.

- Төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулах

- Төрийн байгууллагын дэргэд сургалтын төв байгуулах

- Төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга, хөтөлбөр хамтран боловсруулах

- Сургагч багш бэлтгэх болон багшлах ур чадварыг дээшлүүлэх зөвлөх үйлчилгээ

- Олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ  үзүүлж байна. 

  Хүний нөөцийн хөгжлийн төв нь нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллагын хувьд өөрийн туршлага, арга барилаасаа хуваалцан төрийн байгууллагуудад Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

бидний тухай
Эрхэм зорилго

Ур чадварыг тасралтгүй хөгжүүлж эерэг хандлагыг төлөвшүүлэх замаар төрийн бүтээмж, үйлчилгээг нийгмийн шаардлагад нийцүүлэн хүргэх албан хаагчийг бэлтгэнэ.

Алсын хараа

Төрийн албаны манлайлагчдыг бэлтгэдэг орчин цагийн мэргэшсэн сургалтын байгууллага байна.

Үнэт зүйл
  • Тасралтгүй суралцагч 
  • Шинийг эрэлхийлэгч 
  • Хамтдаа бүтээгч

Төлөөлөн удирдах зөвлөл

Баатархүү
И.Баатархүү
ТУЗ-ийн дарга, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Амартөгс
Ц.Амартөгс
ТУЗ-ийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн
Батбямба
Б.Батбямба
ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга
Байгал
Д.Байгал
ТУЗ-ийн гишүүн, УА-ийн Төрийн албаны сургуулийн захирал
Ганболд
Ү.Ганболд
ТУЗ-ийн гишүүн, НЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга
Удирдах зөвлөлийн чиг үүрэг

Удирдах зөвлөл жилд хоёроос доошгүй удаа шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурал зарлаж болох бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 

Сургалтын төвийн захирлыг томилох, чөлөөлөх

Сургалтын төвийн хэтийн төлөв, бодлого тодорхойлох

Нийслэлийн төсөвт Сургалтын хөтөлбөрт шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг суулгаж, шийдвэрлүүлэх, бусад эх үүсвэрийг судлах, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн зардлыг хянах 

Сургалтын дэд хөтөлбөр, төлөвлөгөө, хавсралт маягтуудыг батлах

Манай хамт олон

Б.
Б. ЭнхболдХүний нөөцийн хөгжлийн төвийн дарга
Т.
Т. БатзаяаТөвийн менежер
Б.
Б. АриунааСургалт хөгжүүлэлт хариуцсан ажилтан
Ц.
Ц. АмарзаяаСургалт хариуцсан ажилтан
Д.
Д. БуяндэлгэрСургалт төлөвлөлтийн ажилтан
Ш.
Ш. Мөнх-ЭрдэнэСургалт хариуцсан ажилтан
Т.
Т. АззаяаСургагч багш
Б.
Б. БатцэцэгСургагч багш
Л.
Л. ЖаргалсайханМэдээллийн технологи, цахим систем хариуцсан ажилтан
О.
О. ГүнсмааЗахиргааны ажилтан
Ш.
Ш. НармандахСудалгааны ажилтан

Хөгжлийн замнал

  1. 2022
    БҮТЭЦ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн хөгжлийн төв болж өргөжив.

  2. 2022
    ТӨСӨЛ

    Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”- г хэрэгжүүлж эхлэв. 

  3. 2021
    ӨРГӨЖҮҮЛЭХ

    Үйл ажиллагааг өргөжүүлж Удирдлагын академитай хамтарсан сургалт зохион байгуулах гэрээ байгуулав. 

    Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. 

    Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015,  Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартын нэвтрүүлэв.

  4. 2020
    СТАНДАРТ

    НССТ-ийн үйл ажиллагаанд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001-2018 стандартыг нэвтрүүлэх ажлын эхлүүлэв. “Харилцан суралцах арга зүйн форум”-ыг амжилттай зохион байгуулав. Сургалтуудыг цахим хэлбэрт хөрвүүлж эхлэв. УА-тай хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан. 

  5. 2019
    ХӨТӨЛБӨР

    НИТХ-ын 21/03 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавх бэхжүүлэх хөтөлбөр” батлагдав. 

    НССТ-ийн урт болон богино хугацааны хөгжлийн зураглалыг боловсруулав. 

    Сургалтын үйл ажиллагаанд харилцан суралцах арга зүйг нэвтрүүлэв. Цахим сургалтын системийг хөгжүүлэв. 

  6. 2018
    ЧАДАВХ

    Чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг боловсруулав. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан сэдэвчилсэн сургалтын гарын авлагуудыг боловсруулж, сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж эхлэв.

  7. 2017
    НЗДТГ

    Нийслэлийн Сургалт, судалгааны төв үүсгэн байгуулагдав. Чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн загварыг боловсруулав. Хорооны албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулав. 12 багштай сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 

  8. 2016
    СУРГАЛТ

    Төслийн хүрээнд хорооны албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулав. 

Танилцуулга

Хамтрагч байгууллагууд

Азийн сан
ГОУХАН
НҮБ-ын Шилжих хөдөлгөөний байгууллага
Швейцарын хөгжлийн агентлаг
Удирдлагын академи
НҮБХХ

2021 оны жилийн тайлан

Татах