Hero image

Олон улсын ХАМТЫН

ажиллагаа, сургалт & хөтөлбөр

Coursera Inc.

Coursera Inc. нь Massive Open Online Course (MOOC) буюу Олон Нийтэд Нээлттэй Онлайн сургалтыг АНУ, Канад, Их Британи, Франц, Австрали, Хятад, Солонгос зэрэг дэлхийн томоохон их дээд сургуулиуд болон Google, Meta, Microsoft, Oracle гэх мэт технологийн шилдгүүдтэй хамтран өөрсдийн платформоор дамжуулан хүргэдэг. Тус платформд хувь хүн, бизнесийн байгууллага болон Засгийн газарт зориулсан өргөн хүрээний мэргэшил, курс хичээлүүд байдаг. Бид төрийн албан хаагчдыг дэлхийн шилдгүүдээс алсын зайнаас Англи-Монгол хэлээр суралцаж, тухайн сургалтын хөтөлбөрийг боловсруулсан их сургуулийн профессорын гарын үсэг бүхий гэрчилгээтай болох боломжийг олгохоор судалж байгаа бөгөөд ингэснээр төрийн албан хаагчид ажил мэргэжлийн хувьд чадвараа ахиулахаас гадна цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзлийг тэдэнд төрүүлэх юм.

Learn from the best

Professional Certificates on Coursera are designed by industry leaders to help you master the skills you need to stand out to employers.