Олон улсын ХАМТЫН
ажиллагаа, сургалт & хөтөлбөр
Ori9in сургалтын байгууллага
Ori9in сургалтын байгууллага нь Сингапур улсын Төрийн албаны сургуулиас хүлээн зөвшөөрөгдсөн институц юм. Тус сургалтын байгууллагатай манай улсын төрийн байгууллагуудын хамтран ажилласан туршлагад үндэслэн бид “Сургалтын дизайн ба Суралцахуйн дизайн” сэдэвт зургаан бүлэг бүхий сургалтыг ННЗБ-ын хүний нөөцийн мэргэжилтнүүд болон төвийн сургагч багш нарт зориулж хамтран зохион байгуулсан. Сургалтын материал танилцуулах, үнэлгээ өгөх, сорил авах зэргийг LMS-р системээрээ дамжуулан явуулж байгаа нь бусад улсын шилдэг туршлагаас суралцах боломжийг бидэнд олгож байна.
