Олон улсын ХАМТЫН
ажиллагаа, сургалт & хөтөлбөр
LZ Leadership International Pte Ltd. байгууллага
Өсөн нэмэгдэж буй цахим сургалтын хэрэгцээ шаардлагатай уялдуулан төвийн сургагч багш нарын цахим хэрэглээний чадвар болон цахим сургалт заах арга зүйг сайжруулах, олон улсын шинэлэг арга зүйд суралцах зорилгоор Сингапурын LZ Leadership International Pte Ltd. байгууллагаас “Үр дүнтэй цахим сургалт” сэдэвт богино хугацааны сургалт авсан. Цаашид цахим сургалтын чанарыг сайжруулах, сургалтын үйл ажиллагаандаа олон улсын шилдэг арга зүйг ашиглах туршлага хуримтлуулж байна.