Олон улсын ХАМТЫН
ажиллагаа, сургалт & хөтөлбөр
Tafe Queensland
Австрали улсын Квинсланд мужийн ”ТАФИ Квинсланд” мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага нь 140 жилийн түүхтэй, дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшний ур чадвартай багш нартай, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрүүдтэй, төрийн өмчит мэргэжлийн байгууллага юм.
Бид орчин үеийн ур чадварт чиглэсэн олон төрлийн сургалтуудыг явуулдаг ТАФИ Квинсланд сургалтын байгууллагын туршлагаас судалж, хувь хүний ерөнхий ур чадварын сургалтын хөтөлбөрийг авч, өөрийн орны онцлогт тохируулан шинэчлэн боловсруулж нутагшуулахаар ажиллаж байна.
Сургалтын хөтөлбөрт дараах сэдвүүд багтана. Үүнд:
- Ажлын байрны үр дүнтэй харилцааг удирдаж манлайлах нь
- Сэтгэл хөдлөлөө удирдах чадамжийг хөгжүүлэн ашиглах нь
- Баг хамт олныг үр дүнтэйгээр удирдаж манлайлах нь
- Бусдад нөлөөлж харилцах нь