test
Швейцарын Хөгжлийн Агентлагийн Санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Удирдлагын Академитай хамтран Нийслэлийн хороодын албан хаагчдад зориулсан сургалтын агуулгы боловсруулж 49 сургагч багшийг бэлтгэж, нийслэлийн 152 хорооны 3000 гаруй албан хаагчийг сургалтад хамруулав.
Швейцарын Хөгжлийн Агентлагийн Санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг сургах, хөгжүүлэх, чадавхжуулах зорилготой Сургалт, судалгааны төвийг байгуулав.
Төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн үйлчилгээнд шинэ соёл, стандартыг нэвтрүүлэх, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох зорилготой “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавх бэхжүүлэх хөтөлбөр”-ийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/03 тогтоолоор батлууллаа.