Өөрийн эрхээр нэвтэрснээр курсэд бүртгүүлэх эрхтэй болно.
Бүртгэл үүсгэснээр курсэд бүртгүүлэх эрхтэй болно.
Нийслэлийн Сургалт, Судалгааны төв нь нийт 29 багштай
Багшлах хугацаандаа Монголын төр, эрх зүйн түүхэн уламжлал сурах бичиг болон Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Албан хэрэг хөтлөлт хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө, гарын авлагыг боловсруулж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг баг, суманд хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага зэрэг 10 гаруй илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж мэргэжлийн сэтгүүлд гаргасан.
Монгол Улсад хуульч мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд идэвхи зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн яам, Дэлхийн банк, Хуулийн сургуулиудын холбоо, Ханс-Зайделийн сангаас зохион байгуулсан Үндэсний сургагч багшийн хөтөлбөрт хамрагдсан Үндэсний сургагч багш бөгөөд Захиргааны эрх зүйн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны төвийн гэрээт багшаар ажиллаж төрийн албан хаагчдын дунд шатны мэргэшүүлэх сургалтыг Төрийн албан хаагчийн манлайлал, Баг хамт олны үр дүнтэй харилцааг бий болгох, Харилцан суралцах арга зүй, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хууль эрх зүйн сургалтуудыг төрийн албан хаагч нарт зааж, өөрийн сурсан зүйлийг түгээж ажиллаж байна.
2011 онд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны Жуух бичгээр, Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медаль,
2014 онд Нийслэлийн 375 жилийн ойн медалиар,
2015 онд Хууль зүйн яамны Хүндэт жуух, Нийслэлийн Засаг даргын Хүндэт жуух бичиг Бэлтгэл офицер, Дэслэгч цол
2021 онд Хөдөлмөрийн алдар медалиар тус тус шагнагдаж байсан.
2003 онд Эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн.
2005-2007 онд хооронд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн магистрантурт суралцан хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
2005-2013 Түшээ Дээд Сургуулийн Эрх зүйн тэнхимд дадлагажигч багш, Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Хүний эрх, Нутгийн удирдлагын эрх зүйн багш
2013-2017 Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн
2017 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тасгын дарга
2011 он Монгол Улсын Их сургууль, Математик компьютерын сургуулийн Мэдээллийн системийн инженерийн бакалавр
2020 он Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн Мэдээллийн системийн менежментийн магистр
2012-2014 он Капитал банк, Мэдээлэл технологийн газар Програм ашиглалтын мэргэжилтэн
2014-2015 он IBI Төслийн удирдлагын хэлтэст Төслийн мэргэжилтэн
2016 оноос одоог хүртэл Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Системийн хөгжүүлэлтийн хэлтсийн системийн мэргэжилтэн
1988-1993 онд Украйн улсын Киев хотод Анагаахын техникум
2000-2004 онд Монгол улсын Боловсролын Их Сургуулийн Дорно дахины хэл судлалын тэнхэм Япон хэлний орчуулагч, багш
2003-2004 Япон улсын Токио хотын Азийн Их сургууль, Гадаад харилцаа
2004- 2006 онд Монгол улсын Боловсролын Их Сургуулийн Дорно дахины хэл судлалын тэнхэм, Хэл шинжлэлийн магистр
2006-2008 онд Хүмүүнлэгийн Их сургуулийн Эрдмийн сургууль, англи хэлний орчуулагч
2009- 2011 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежер
2014-2017 онд Шихихутуг Хууль зүйн Их сургууль, Эрх зүйч
2004-2010 онд Монгени цогцолбор сургуульд Япон хэлний багш, захирлын туслах, тэнхэмийн эрхлэгч
2010-2014 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд Гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
2014-2019 онд Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгт Сургалт, хөтөлбөр хариуцсан ажилтан
2019 оноос одоог хүртэл Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
2004-2010 онд Монгени цогцолбор сургуульд Япон хэлний багш
2015-2016 онд НҮБ-ын "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төсөлд сургагч багш
2017-2018 онд НҮБ-ын "Төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төсөлд "Төлөөлөгчийн манлайлал" сургалтын сургагч багш
2014-2019 онд Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгт сургагч багш
Философич-багш, Нийгмийн ажилтан-сэтгэл зүйч, Удирдахуйн ухааны менежер мэргэжилтэй.
Нийгмийн ухааны Магистр цолтой.
ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн “Дадлагын удирдагч багш” батламжтай.
Нийслэлийн Сургалт судалгааны төв, Азийн сангийн Сургагч багшаар бэлтгэгдсэн.
Ахлах түшмэлийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж төгссөн.
Худалдан авах үйл ажиллагааны А3 гэрчилгээтэй.
Монгол Улсын Их Сургууль- философич-философийн багш
Улсын Боловсролын Их сургуулийг нийгмийн ажилтан-сэтгэл зүйч
Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг Нийгмийн ухааны магистр
Засгийн Газрын хэрэгжүүлэгч Агентлаг Удирдлагын Академийг Нийгмийн Удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн.
Төрийн байгууллага буюу төрийн албанд тасралтүй 20 дахь жилдээ ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар ажилладаг.
Мөн Дэлхийн Зөн Олон Улсын байгуулага, НҮБ-ын төсөл, хөтөлбөр, Японы хүүхдийг Ивээх сангийн төсөл, Английн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр төсөл, Улаан Загалмайн хороо, Тайваны гэр бүлигй дэмжих төсөл хөтөлбөр, Дэлхийн банкны Монгол дахь ядуурлыг бууруулах хөтөлбөр зэрэг орон нутгийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэгч, гэрээт ажилтан, хөтөлбөрийн төлөөлөгч зэргээр ажиллаж байсан туршлагатай.
1984-1993 Хөвсгөл Цагаан-үүр 10 жил 9-р анги
1993-1994 Хөвсгөл Чандмань-Өндөр 10 жил 10-р анги. Бүрэн дунд боловсрол
2000-2004 Худалдаа үйлдвэрийн дээд сургууль . Эрхзүйч Бакалавр
2018-2019 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи. Төрийн удирдлагын менежер, Нутгийн удирдлагын менежер
2019-2020 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи. Удирдахуйн ухааны магистр. Сэдэв: ИТХ-ын Ажлын албаны статусын талаарх судалгаа.
2007-2019 Нийслэлийн Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба: Зохион байгуулагч, мэргэжилтэн, Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч
2019 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба: Тэргүүлэгчдийн хуралдаан хариуцсан Зохион байгуулагч
Бусад:
2011 Хууль зүй дотоод хэргийн яам. “Эрхзүй шинэтгэлийг сайжруулах хөтөлбөр” сургагч багш
2011 Хууль зүй дотоод хэргийн яам. Цагдаагийн Ерөнхий газар. “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр” сургагч багш.
2017 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан. “Хотын засаглалыг сайжруулах хөтөлбөр” сургагч багш.
Хүний хөгжил судлаач, Төрийн удирдлагын докторант, Мэнтор М.Мөнхжаргал
Ментор Мөнхжаргал нь сүүлийн 26 жил хүний хөгжлийн олон талт байдлыг нийгэм, улс төр, бизнесийн талбарт харьцуулан судалж төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүст хөгжлийн сургалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн.
Ингэхдээ хүний хөгжлийн үзэл санааг өөрийн сурч эзэмшиж, мэргэшсэн шашин судлал, философи болон сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 7 жилийн турш тасралтгүй (2014-2020 онуудад) төрийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа, зөвлөгөө үзүүлсэн. Энэхүү туршлагадаа үндэслэн одоогоор төрийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг горилон суралцаж, судалгааны ажлаа “Төрийн бодлогын залгамж чанарын шинжилгээ” сэдвээр хийж байна.
Ментор Мөнхжаргалын туршлагыг ажиллаж, судалгаа хийсэн салбаруудад хуваан үзвэл товчхондоо хүний хөгжлийг судлахад 13 жил, нийгмийн ажил буюу томоохон нөлөөллийн ажлуудад 6, харин төрийн байгууллага, төрийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр судлан суралцахад 7 жилийг зориулсан байна.
1998-2002 он “Авралын од” шашны дээд сургууль, Шашин судлаач мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
2008-2010 он МУИС, Сэтгэл судлалын магистраар сурч байсан.
2014-2015 он Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежерээр суралцсан. “Төрийн бодлого”, “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт”-өөр мэргэшсэн.
2015-2016 он Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи, Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Орлого сэтгэл ханамжийн хамаарлаар судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн.
2017 оноос одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид Төрийн удирдлагын докторантаар суралцаж, “Төрийн бодлогын залгамж чанарын шинжилгээ” сэдвээр докторын ажлаа хийж байна.
2006 онд ТББ үүсгэн байгуулж 2012 он хүртэл олон нийтийн ажил зохион байгуулсан. Энэ хугацаанд нийслэлийн 50 орчим сургуулийн 40.000 сурагч, 1.000 гаран багш, нийгмийн ажилтан, 50 орчим захирлуудтай ажиллаж хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны төлөвшлийн үйл ажиллагаа явуулсан. Мөн соёл, зан заншлаар дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор “Гэрэлт зул” өргөх ёслолыг 5 жил зохион байгуулсан. Үүнээс гадна 2.000 орчим оюутан залуустай ажиллаж нийгмийн идэвхитэй, зөв иргэн байх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
2013 онд Бизнес радио 98.9 хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран үүсгэн байгуулж, ерөнхий продюссэрээр ажилласан.
2014 онд “Эхлэл хөгжлийн форум” ТББ-ыг үүсгэн байгуулж нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулах залуусыг бэлдэх зорилгоор салбар бүрийн эрдэмтэдтэй хамтран залууст чиглэсэн 50 гаран сургалтууд хийж нийтдээ 300 орчим залууст хүрч ажилласан.
2015 онд “АСЕМ”-ийн бэлтгэл ажлын хүрээнд зочлох үйлчилгээний ажилчдыг чадваржуулах сургагч багш.
2017 онд “Монголын хүүхдийн ордон”-ны стратеги төлөвлөгөөг боловсруулж өгсөн.
2017 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Иргэдийн оролцоо” төсөлд сургагч багшаар ажилласан.
2018, 2019 онд “Улсын Их Хурлын Тамгын Газар”-т УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажилласан.
2020 оноос “Нийслэлийн сургалт судалгааны төв”-д сургагч багшаар ажиллаж байна.
Боловсрол, нийгмийн ажил, хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа 21 жилийн туршлагатай. Нийслэлийн хороодын Нийгмийн ажилтнуудад зориулсан үндсэн сургалтын агуулга, гарын авлагын 2 модулийг боловсруулсан.
Улсын багшийн дээд сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр, Төрийн захиргааны удирдлага, менежментийн чиглэлээр Батлан хамгаалах их сургуулийг тус тус дүүргэсэн
Удирдлагын академийн төрийн тэнхимд багшаар ажиллаж байх хугацаанд “Захиргааны ерөнхий онол”, “Төрийн үйлчилгээ” хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан. 2000 онд TACIS хөтөлбөрийн хүрээнд “Хяналт-шинжилгээ, үнэлгээ” модулыг боловсруулахад оролцож, ТУ-ын магистрантурт суралцагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр боловсруулсан.
1996 оноос төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад “Хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний нэгж шинээр бий болсонтой холбогдуулан уг хичээлийг менежерийн хөтөлбөрт оруулахаар болсон.
2001 онд ТУ-ын магистрантурын хөтөлбөрт “Төрийн үйлчилгээний чанарын удирдлага” хичээлийн хөтөлбөрийг цоо шинээр боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн юм Удирдлагын академид ажиллах хугацаандаа насанд хүрэгчдэд сургалт явуулах арга зүйд суралцсан. Нийт 21 аймгаас 11 аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад сургалт явуулахаар томилогдон ажиллаж байсан болно.
Нийслэлийн хороодын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан үндсэн сургалтын "Төрийн албан хаагчийн харилцааны ур чадвар" сэдвийг эмхэтгэн бичсэн. 2017 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалтын төвийн гэрээт багшаар ажиллаж байна.
жуулчлалын эдийн засгийн удирдлагын бакалавр мэргэжлээр төгссөн.
Мэргэшүүлэх сургалтууд
2017 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалтын төв, Азийн сангийн "Хотын Засаглалыг Сайжруулах" төслийн гэрээт сургагч багшаар ажиллаж байна.
Хороодын албан хаагчдад зориулсан Үндсэн сургалтууд болон "Ажлын байр ба баг хамт олны хоорондын үр дүнтэй харилцаа", "Хүн төвтэй төрийн үйлчилгээ", "MS Excel програм", "Харилцан суралцах арга зүй" зэрэг хичээлийг заадаг.
Улаанбаатар Эрдэм их сургуулийг бизнес Менежмент, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн Удирдлагын Магистр зэрэгтэй.
Мэргэжлийн сургалт