“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд Нийслэлийн бүх шатны төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд цогц хүртээмжтэй, шуурхай, тэгш, нээлттэй хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулах, давтан сургах, мэргэшүүлэх зорилго бүхий “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавх бэхжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21/03 дугаар тогтоолоор батлуулсан билээ.
Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Сургалтын төвийг байгуулан нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын албан хаагчдын эрэлт хэрэгцээ, практикт суурилсан, нийслэл хотын онцлогт тохирсон, орчин үеийн сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлсэн сургалтын агуулга бүхий нэгдсэн цогц сургалтуудыг зохион байгуулах, тэдний захиалгаар судалгаа шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, албан хэрэгцээнд зориулсан ном товхимол, сургалтын гарын авлага бэлтгэн гаргах зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Бидэнтэй хамтран ажиллах гадаад, дотоодын байгууллага, эрдэмтэн судлаачид, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, албан хаагчид та бүхэнд манай Сургалт, судалгааны төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.