НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВД
ГЭРЭЭТ СУРГАГЧ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛАX ЗАР
Нийслэлийн Сургалт, судалгааны төв (НССТ) нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг тасралтгүй сургаж хөгжүүлэх замаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэх зорилготой “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавх бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НССТ-өөс албан хаагчдад зориулсан 22 төрлийн сургалтын агуулгыг боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэж сургалтуудыг амжилттай зохион байгуулж байгаа билээ.
Дараах үндсэн болон сэдэвчилсэн сургалтуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад заах гэрээт сургагч багш нарыг сонгон шалгаруулна. Шалгарсан сургагч багш нарыг тухайн сургалтыг заахад агуулга болон арга зүй талаас нь бэлдэнэ.
Сургалтууд:
- Үндсэн сургалт:
- Хорооны нийгмийн ажилтан
- Сэдэвчилсэн сургалт:
- Судалгааны арга зүй
- Хууль эрх зүй
- Бизнес процессын дахин загварчлал
- Шинээр боловсруулж буй:
- Нийслэлийн түүх, ННЗБ-ын бүтэц, чиг үүрэг
- Архив, албан хэрэг хөтлөлт
- Манлайлал
- Харилцан суралцах арга зүй
- Төрийн Захиргаанаас Нийтийн удирдлагад
- Нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг
Гэрээт сургагч багшид тавигдаx шаардлага:
- Бакалавaр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Сургагч багшаар ажиллаx сонирxол, хүсэл эрмэлзэлтэй
- Насанд хүрэгчдэд сургалт явуулах, хичээл заах ажлын тодорхой ур чадвартай
- Сургагч багшаар цаашид тогтвортой ажиллах
- Тухайн салбарт эсвэл төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, ажлын туршлагатай байх
- Сургагч багшаар цаашид 3-аас доошгүй жил тогтвортой ажиллах
- Төрийн алба, нутгийн удирдлага, төрийн үйлчилгээ болон дээр дурдсан сургалтын чиглэлээр онол, арга зүйн мэдлэг, туршлагатай
- Суралцах бүлгүүдийн ажил үүргийн онцлогийг сайн мэддэг
Дээрх шаардлагыг хангасан төрийн албан хаагч, хувь хүн нь сургагч багшаар ажиллах зорилгоо илэрхийлсэн 100-150 үгтэй захидлыг бусад бүрдүүлэх материалын хамт 2020 оны 12 дугаар сарын 21-ний дотор Нийслэлийн сургалт, судалгааны төвийн trainingcenter.ulaanbaatar@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Бүрдүүлэx материалын жагсаалт:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Ажил олгогчийн тодорхойлолт, төрийн албанд ажилладаг бол байгууллагын эсвэл шууд харьяалах нэгжийн даргын тодорхойлолт;
- Сургагч багшаар ажиллах зорилгоо илэрхийлсэн захидал;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын дипломын хуулбар;
- Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт материал гэх мэт.
Бүрдүүлсэн материалыг үндэслэн зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчидтай холбогдох болохыг анхаарна уу.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ