1 жилийн өмнө
273
Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвд үндсэн багш авна.

Ажилд урьж байна. 

 

НИЙСЛЭЛИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ 

ҮНДСЭН БАГШ 

 

Үндсэн үүрэг: 

 

  • Төвийн батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу сургалтад бэлтгэх, сургалт удирдан явуулах; 
  • Танхимын сургалтын үед өмнөх болон дараах тест, үнэлгээний гүйцэтгэлийг хариуцах; 
  • Сургалтын үйл явц, гүйцэтгэлийн тайлан гаргах;  
  • Сургалтын орчин, материал, шаардлагатай тоног төхөөрөмжийг сургалт хариуцсан ажилтантай хамтран бэлтгэх;  
  • Төвөөс зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох; 
  • Гэрээт багш нарыг удирдлага, арга зүйгээр хангах; 
  • Сургалтын хөтөлбөр боловсруулах, агуулгыг хянах, сайжруулах, редактор хийх; 
  • Насанд хүрэгчдэд зориулсан суралцагч төвтэй арга барилыг ашиглаж сургалтыг чанартай хүргэх. 

 

Тавигдах шаардлага: 

  • Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй 
  • Их дээд сургууль төгссөн, бакалавр түүнээс дээш зэрэгтэй 
  • Багшлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай 
  • Сургалтыг үр дүнтэй, эерэг удирдан чиглүүлэх чадвартай 
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай 
  • Шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй 
  • Идэвх санаачлагатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай 
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай 
  • Насанд хүрэгчдэд багшилж байсан туршлагатай бол давуу тал  болно. 

 

Шалгаруулж авах хүний тоо: 2 хүн 

 

Уг ажлын байрыг сонирхсон хувь хүн  2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө ariunaa.b@trc-ulaanbaatar.edu.mn хаягаар материалаа илгээнэ үү. Холбоо барих утасны дугаар: 7011-9900, 99132786 

 

Бүрдүүлэх материал:      

  1. Төрийн албан хаагчийн анкет 
  1. Боловсролын гэрчилгээний хуулбар 
  1. Иргэний  үнэмлэхийн хуулбар 
  1. Багшлах эрхийн үнэмлэх (байхгүй бол шаардлагагүй) 
  1. Өмнө нь ажилласан байсан байгууллагын тодорхойлолт 

 

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шат буюу анкетын шалгаруулалтад тэнцсэн хувь хүнтэй холбогдохыг анхаарна уу. 

дэлгэрэнгүй
1 жилийн өмнө
216
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ННЗБ-ЫН ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ, БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАЛТ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс “Төрийн албан хаагчийн ёс зүй, Албан хэрэг хөтлөлтийн Edoc системийн ашиглалт, баримт бичиг боловсруулалт, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээх” сэдэвт сургалтыг Шинээр томилогдсон албан хаагчдад танхимаар зохион байгууллаа. Сургалтад НЗДТГ-ын Мэргэжилтэн, НССТ-ийн ажилтан, ННҮГ-ын Үйлчилгээний ажилтан нийт 14 шинээр томилогдсон албан хаагч хамрагдаж амжилттай зохион байгуулагдлаа.

 

Сургалтын зорилго нь “Төрийн албаны ёс зүйн онцлог, эрх зүйн орчны мэдлэг олгох, Төрийн албан хэрэг хөтлөлтийн журам, баримт бичгийн стандартыг таниулах, ERP, Edoc, өргөдөл гомдлын системийн ашиглалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн болно”.

 

 

 

дэлгэрэнгүй
2 жилийн өмнө
694
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВД ГЭРЭЭТ СУРГАГЧ БАГШ НАРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАX ЗАР

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВД

ГЭРЭЭТ СУРГАГЧ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛАX ЗАР

 

Нийслэлийн Сургалт, судалгааны төв (НССТ) нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг тасралтгүй сургаж хөгжүүлэх замаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэх зорилготой “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавх бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НССТ-өөс албан хаагчдад зориулсан 22 төрлийн сургалтын агуулгыг боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэж сургалтуудыг амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Дараах үндсэн болон сэдэвчилсэн сургалтуудыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад заах гэрээт сургагч багш нарыг сонгон шалгаруулна. Шалгарсан сургагч багш нарыг тухайн сургалтыг заахад агуулга болон арга зүй талаас нь бэлдэнэ.  

              Сургалтууд:

  1.                           Үндсэн сургалт:
    1.                               Хорооны нийгмийн ажилтан
  2.                           Сэдэвчилсэн сургалт:
    1.                               Судалгааны арга зүй
    2.                               Хууль эрх зүй
    3.                               Бизнес процессын дахин загварчлал
  3.                           Шинээр боловсруулж буй:
    1.                               Нийслэлийн түүх, ННЗБ-ын бүтэц, чиг үүрэг
    2.                               Архив, албан хэрэг хөтлөлт
    3.                               Манлайлал
    4.                               Харилцан суралцах арга зүй
    5.                               Төрийн Захиргаанаас Нийтийн удирдлагад
    6.                               Нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг

              Гэрээт сургагч багшид тавигдаx шаардлага

  •                           Бакалавaр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  •                           Сургагч багшаар ажиллаx сонирxол, хүсэл эрмэлзэлтэй
  •                           Насанд хүрэгчдэд сургалт явуулах, хичээл заах ажлын тодорхой ур чадвартай
  •                           Сургагч багшаар цаашид тогтвортой ажиллах
  •                           Тухайн салбарт эсвэл төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, ажлын туршлагатай байх
  •                          Сургагч багшаар цаашид 3-аас доошгүй жил тогтвортой ажиллах
  •                           Төрийн алба, нутгийн удирдлага, төрийн үйлчилгээ болон дээр дурдсан сургалтын чиглэлээр онол, арга                                  зүйн мэдлэг, туршлагатай
  •                           Суралцах бүлгүүдийн ажил үүргийн онцлогийг сайн мэддэг

Дээрх шаардлагыг хангасан төрийн албан хаагч, хувь хүн нь сургагч багшаар ажиллах зорилгоо илэрхийлсэн 100-150 үгтэй захидлыг бусад бүрдүүлэх материалын хамт 2020 оны 12 дугаар сарын 21-ний дотор Нийслэлийн сургалт, судалгааны төвийн trainingcenter.ulaanbaatar@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

            Бүрдүүлэx материалын жагсаалт:

  •                          Төрийн албан хаагчийн анкет;
  •                          Ажил олгогчийн тодорхойлолт, төрийн албанд ажилладаг бол байгууллагын эсвэл шууд харьяалах нэгжийн                             даргын тодорхойлолт;
  •                          Сургагч багшаар ажиллах зорилгоо илэрхийлсэн захидал;
  •                          Иргэний үнэмлэхийн хуулбар;
  •                          Боловсролын дипломын хуулбар; 
  •                          Шаардлагатай тохиолдолд бусад нэмэлт материал гэх мэт.

Бүрдүүлсэн материалыг үндэслэн зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчидтай холбогдох болохыг анхаарна уу.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ

 

дэлгэрэнгүй
2 жилийн өмнө
251
"Хууль, эрх зүй" сургалт зохион байгууллаа.

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлэж буй "ХОТЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ"-ийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулан боловсруулсан "Хууль, эрх зүй" сэдэвт 1 өдрийн сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтад УБХ-ын Захирагчийн ажлын албаны болон Мэргэжлийн хяналтын газрын 20 албан хаагч оролцов. ССТ-ийн сургагч багш С.Энхжаргал сургалтыг удирдан чиглүүлж амжилттай зохион байгууллаа. Сургалтад оролцсон албан хаагчдад сургалтын гарын авлага, сертификат гардууллаа.

 

дэлгэрэнгүй
2 жилийн өмнө
341
"Баг хамт олны үр дүнтэй харилцаа" сургалт зохион байгууллаа.

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлэж буй "ХОТЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ"-ийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулан боловсруулсан "Баг хамт олны үр дүнтэй харилцаа" сэдэвт 2.5 өдрийн сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтад Агаарын бохирдолтой тэмцэх газрын 16 албан хаагч оролцов. ССТ-ийн сургагч багш Т.Баторгил, Л.Энхтуяа сургалтыг удирдан чиглүүлж амжилттай зохион байгууллаа. Сургалтад оролцсон албан хаагчдад сургалтын гарын авлага, сертификат гардууллаа.

дэлгэрэнгүй
2 жилийн өмнө
789
"Манлайлал ба удирдах түвшний манлайлал" сургалт зохион байгууллаа.

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлэж буй "ХОТЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ"-ийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулан боловсруулсан "Манлайлал ба удирдах түвшний манлайлал" сэдэвт 2.5 өдрийн сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтад Хот байгуулалт хөгжлийн газрын 11 албан хаагч оролцов. ССТ-ийн сургагч багш Т.Оюундарь, М.Мөнгөншагай сургалтыг удирдан чиглүүлж амжилттай зохион байгууллаа. Сургалтад оролцсон албан хаагчдад сургалтын гарын авлага, сертификат гардууллаа.

дэлгэрэнгүй