Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавх бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зорилго, албан хаагчдын сургалтын хэрэгцээний үнэлгээний үр дүнд үндэслэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүх шатны албан хаагчдад зориулан энэхүү сургалтын агуулгыг боловсруулсан билээ.
Үр дүнтэй харилцааны ур чадвартай болоход олон ур чадварыг цогцоор нь суралцах, хөгжүүлэх шаардлагатай. Бид бусадтай харилцах болгондоо харилцааны хэв маягийг бий болгож байдаг ба хэрхэн харилцахаас хамааран гарах үр дүнг урьдчилан таамаглах боломжтой байдаг. Бид бүгд нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бусадтай харилцах болгондоо тэдэнд байнга нөлөөлж байдгаа өдөр тутамдаа сайн анзаардаггүй мөн өөрийн зүгээс өөрчлөлтийг хийж асуудлыг шийдэх боломжтой байхад бусдыг өөрчлөх хүлээлт үүсгэж байдаг.
Харилцааны ур чадвар хэмээх сэдэв нь өнгөцхөн харахад онолын хувьд энгийн бөгөөд Суралцагчид сургалтаа эхлэхээс өмнө энэ чиглэлийн талаар аль хэдийн сайн мэддэг гэж үзэж болох юм. Гэтэл бодит байдал дээр харилцааны ур чадварыг зохистой түвшинд хүрч зан төлөв болон хандлагадаа тогтвортой өөрчлөлтийг бий болгож төлөвшүүлэхийн тулд уйгагүй давтах, дадлага хийх, тунгаан бодох шаардлагатай байдаг.
Энэхүү сургалтын танхимын сургалтаар ажлын байр ба баг хамт олны хоорондын харилцааг зөв, эерэг, үр дүнтэй болгох цаашдаа хэвшүүлэхэд шаардагдах ур чадваруудыг эзэмшихэд чиглэнэ. Суралцагчид сургалтын модулиудыг гүнзгийрүүлэн судлахдаа хичээл бүрээс олж авсан мэдлэгээ тэр даруй ажлын байрандаа хэрэгжүүлэн харилцааны ур чадвараа үе шаттайгаар сайжруулах боломжтой. Харилцааны ур чадвараа хэр зэрэг сайжруулж чадах нь тухайн суралцагч сургалтаас олж авсан мэдлэг туршлагыг ажил амьдралдаа хэвшүүлэх хичээл зүтгэлээс хамаарна